Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, батална. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд ахмад насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг 15 хувиар өсгөхийг тусгасан. Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болно. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц арга хэмжээг тусгасан. Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ тэвчиж болох зардлыг танах, зураг төсөл нь тодорхойгүй төслийг хасах зэргээр тооцлоо. Ингэснээр төсвийн зардал нэмэгдэхгүй, орлого буурахгүй" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.17.81) 2022 оны 01 сарын 29

500000 дээш авдаг улсад нэмэх хэрэггуй гээд байгаа амьтан улсад ажил хийгээгуй эрдэнэ гэдэг хулгайчийн санаачилсан хуулиар ндш нохон толоод тэтгэвэр авдаг бас нэг шимэгч байгаадаа

1  |  0
Зочин(66.181.177.72) 2022 оны 01 сарын 29

Ажиллаж байхдаа НДШ ийг өндөр төлж байсан хүмүүсийн тэтгэврийг тэгшитгэж болохгүй. Бид нас аараа ажиллаж төлөх зүйлээ 30,40 жил төлсөн. Биднийг хийснийхээ хирээр НДШ ээ төлж байхад Та нар хамаг мөнгөө татвар, даатгалдаа өгчих юм гэж өөрсдөө бараг юу ч төлөөгүй хүмүүс өмөөрч байсан уу. Илүү ажиллаж илүү төлсөн тэй гээ бүү барьц. Гомдоллож байгаа хүмүүст бид муу юм хийгээгүй, бас бүх хүч чадлаа ажилдаа үнэнчээр зарцуулсан. Энэ удаагийн шийдвэр, шударга зөв байлаа. Хэнийхээс ч юу ч хасаагүй байхад бүү гомд.

3  |  1
ЗОЧИН(202.21.108.46) 2022 оны 01 сарын 29

НЭГЭНТ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ЮМ БОЛ ОДОО 1970-1980 -ААД ОНЫ ЦАЛИНГААСАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВЭР БОДСОН ИТГЭЛЦҮҮРИЙГ ӨӨРЧЛӨН 1500 БОЛОГОХ ХЭРЭГТЭЙ. 537 ГЭСЭН ХЙИСВЭР ТООГООР ҮРЖҮҮЛЭЭД ОЛОН ЗУУН МЯНГАН АХМАДУУДАА ХОХИРООЖ ЯДУУСЫН ЭГНЭЭНД АВААЧСАН АЛДААГАА ЗАСАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

1  |  0
АХМАД(202.21.108.46) 2022 оны 01 сарын 29

ИНГЭЖ ЯАРАН БАЙЖ БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСНЫ ХАРИЦЛАГЫГ ХЭН НЬ ҮҮРЭХ ЮМ БЭ? ИД АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨХ ЗАЛУУ НАСАА УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ХҮМҮҮСИЙГ УЛСАД АЖИЛЛААГҮЙ ШАХАМ БАЙЖ БАЙГААД ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮМҮҮСТЭЙ АДИЛ ТҮВШИНД ҮНЭЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ ШУДАРГА БУС ШЙИДВЭР БАЙНА ШҮҮ.

1  |  1
Zochin(122.201.22.254) 2022 оны 01 сарын 28

Hulgaigaar hujaa nariig ih hemjeegeer oruulah huulia batalsan bna mongolchuudaa

0  |  0
ахмад(202.9.41.3) 2022 оны 01 сарын 29

Итгэлцүүрээр хохирсон 20 аас дээш жил ажилласан хүмүүст арай өөр нэмэх байсан хавтгайруулсан юм боллоо. Түргэн хугацаанд түүхий шийдвэр гаргалаа.урьд жилүүдэд иймэрхүү түүхий шийдвэрээс хуулийн цоорхой гарч байсан

1  |  1
Зочин(192.82.71.15) 2022 оны 01 сарын 29

500000 гаас дээш тэтгэврийг нэмэх хэрэггүй байсын.Тэтгэврийн доод хэмжээг 500000 болгодог нь хүнд хэцүү үед тарөөс хийж байгаа зохицуулалт болохоос аль боломжтойд нь мөнгө нэмэх шааодлага түй май ч байхгүй.Энэ бол төр иргэдээ харж халамжилж байгаа төрийн бодлого болохоос хэн дуртайд нь нэмэлт өгөх шаардлагагүй гэж бодож байна.500000 гаас дээш тэтгэвэрт нэмэх шаардлага байхгүй шүү сайд аа ёстой хэрэггүй

7  |  3
АХМАД(202.21.108.46) 2022 оны 01 сарын 29

1980-1990 ОНД ТЭТГЭВЭР БОДСОН ИТГЭЛЦҮҮРЭЭ ӨӨРЧИЛЖ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. 700 ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙСАН ХҮНИЙ ТЭТГЭВРИЙГ МӨНГӨНЙИ ХАШ 1200 ДАХИН УНААД ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ТӨЛДИЙ ХЭМЖЭЭГЭЭР УНАЧИХААД БАЙХАД 537 ГЭСЭН ТООГООР ҮРЖҮҮЛЭЭД ДӨНГӨЖ 375000| ТӨГРӨГӨӨР ТОГТООСОН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ТООГОО ӨӨРЧЛӨӨД 1200 ГЭСЭН ИТГЭЛЦҮҮРЭЭР ҮРЖҮҮЛЭЖХ ЮМ БОЛ 840000 ТӨГРӨГИЙН ТЭТЭГЭВЭР АВАХ ЁСТОЙ .

5  |  1
Санги(103.26.193.254) 2022 оны 01 сарын 28

Улсад ажиллаж тушаасныхаа хирээр тэтгэвэр авдаг тогтолцоог өөрчлөн хөгшидиин тэтгэвэр дээр авч бгаа арга хэмжээтэй уялдуулан хэлэхэд одоо ажил хииж НДШ өндөр төлж бгаа хүмүүсиин татварын хэмжээг бас бууруулах хэрэгтэй.Ирээдүйн ахмадуудыг бас хохироож болохгүйштээ.

0  |  1
хмм(124.158.64.8) 2022 оны 01 сарын 29

500гаас дээш авдагыг нэмэх хэрэггүй шүү. Тэд бол хангалттай бгаа

2  |  5
Сайн мэдээ(66.181.186.224) 2022 оны 01 сарын 29

Тэтгэвэр зөрөөтэй байх ёстой. Хэн их НДШ төлнө тэр илүү тэтгэвэр авах ёстой.

13  |  1
Иргэн(103.212.116.121) 2022 оны 01 сарын 29

Буруу шийдвэр байна. Ихэд их нэмэгдэж ,багад бага нэмэгдэж тэтгэвэрийн зөрүү гэдэг зүйл хэвээр үлдэнэ.

6  |  1
Top