УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Тэтгэврийн нэмэгдэлд нийт 637 тэрбум төгрөг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний төсвийн тодотголоор хийгдэнэ. Нийт 123 төслийн 260 тэрбум төгрөгийн зохицуулалт, 50 тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламж нийт 326 тэрбум төгрөгийн зохицуулалт хийгдэж байгаа гэж ойлгож болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )