БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 39 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Чжэцзянд16, Хэйлунцзян мужид 9, нийслэл Бээжинд 8, Тяньжинд 4, Шинжаан Уйгар, Гуйчжоуд тус бүр нэг халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 25 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )