Энэтхэг Төв Азитай худалдааны салбарт хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Энэтхэг, Төв Азийн улс орнууд худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал боловсруулахаар зорьж байна гэж Энэтхэг, Төв Азийн онлайн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан Делигийн тунхаг бичигт мэдэгджээ.

Талууд Энэтхэг, Төв Азийн улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшин бодит боломжоос доогуур байгааг хүлээн зөвшөөрч анагаах ухаан, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, боловсрол, мэдээллийн технологи, бизнесийн аутсорсинг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, хөнгөн үйлдвэр, үнэт эдлэл зэрэг салбарын хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал болохыг онцолжээ.

Энэтхэг, Төв Азийн дээд хэмжээний уулзалт Шинэ Делигийн санаачилгаар онлайн хэлбэрээр болжээ. Уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекистаны ерөнхийлөгч нар оролцсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top