Ж.Мөнхбат: Монголын төр ахмадууддаа ач санаж, ТЭТГЭВЭР НЭМЭХ нь зүйтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Тэтгэвэр нэмэх нь зөв шийдэл. Засгийн газар маш зоригтой шийдвэр гаргаж, оруулж ирж байна. Монголын төр ахмадууддаа ач санаж, тэтгэврийг нь нэмэх нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зодуурчихн(192.82.74.193) 2022 оны 01 сарын 29

Эхнэрээ зоддог Мөнхбат ач санах гэж ярилаа юу ?? Ач санах гэж ярихаасаа ичээчээ. Төрийн үүрэг. Ичмээр хүмүүс удирдаж байна аа билнийг

2  |  1
ЗОЧИН(66.181.186.154) 2022 оны 01 сарын 29

ТӨЛСӨН ТАТВАРЫН ДАГУУ ТЭТГЭВЭР ТОГТДОГ ТОГТОЛЦООТОЙ БИЗ ДЭЭ. ТӨЛСӨНТАТВАРЫНХАА ХЭМЖЭЭГЭЭР ТЭТГЭВРЭЭ НЭМЭГДҮҮЛМЭЭР БАЙНА АРД ИРГЭД БИД. АЧ САНАН ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ. Т

1  |  1
Top