24 ЦАГТ I 2057 тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

ЭМЯ-наас ковидын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө /2022.01.29/

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2057 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Харин 24 цагийн хугацаанд ковидын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй. Манай улсад бүртгэгдсэн нийт нас баралт 2031 байгаа юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Дотоодын халдварын 

 

  • 1129 нь Улаанбаатар хотод
  • 928 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Монгол Улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 441 679 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 915 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top