БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрийн байдлаар Хятадад ковидийн шинжилгээ хийх 12 мянган эмнэлгийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд өдөрт 42 сая шинжилгээ хийх хүчин чадалтай гэж мэдээнд дурдлаа.
Шинжилгээ хийх технологийг сайжруулж, үйлчилгээг шуурхай болгож, маш тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу ажилладаг болсноор ийм амжилтад хүрсэн гэнэ. Эрүүлийг хамгаалах улсын хорооноос Цагаан сарын амралтын үеэр шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдэх тул ажлаа улам эрчимжүүлэхийг эмнэлгийн ажилтнуудад уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )