УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.01.31/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед хурцаар яригдаж байгаа Хөгжлийн банктай холбоотой асуудал байна. Алдагдсан, хулгай бол маш хэцүү. Улсын хохиролгүй болгох тун хэцүү. Энэ бол гэмт хэрэг шүү. Бүхэл бүтэн Хөгжлийн банкыг дампууруулах түвшинд хүрлээ. Эрх мэдлээ ашиглаад зээл авчихсан байна. Энэ бол эрүүгийн хүнд ноцтой гэмт хэрэг гэж бодож байна. Одоо бүр төр, ард түмэн, Засгийн газрын нэрээр зээл аваад хуваагаад идчихдэг боллоо. Энэ зээл авсан хүмүүсийг эцсийн байдлаар нэр устай нь зарламаар байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 5 )
Тендерчин С.Бямбацогтын Western hold нэг төгрөг ч эргүүлж төлөөгүй байж яагаад хэвийн төлөлттэй зээлийн жагсаалтад бгаа юм бэ. Ингээд л завхруулж бгаа юм даа
Энэ зээл авсан хүмүүсийг эцсийн байдлаар нэр устай нь зарла............
Хөгжлийн банкны бүх захирлууд нь хариуцлага хүлээх ёстой
НОМХОН АРД ИРГЭД БИДЭНД БАРЬЦААНЫ ХӨРӨНГӨ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ЭЛИГЭЭ ХИЙЖ ЗЭЭЛ АВАХ ВЭ. ХАРИН ЭДГЭЭР ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮСИЙН БАРЬЦАА ЮУ БАЙДАГ ЮМ БОЛ. ҮҮНИЙГ ТОДРУУЛЖ ӨГӨХГҮЙ ЮУ? БАРЬЦААГҮЙ ТАНИЛ ТАЛААР АВААД БАЙДАГ ЮМ УУ? ЭСВЭЛБАРЬЦАА НЬ ЗЭЭЛДСЭН МӨНГӨНИЙ 0,00001ХУВЬ ЮМ УУ?
Зөв хө иргэн Дорж ,Дулмаа нар аваагүй эрх мэдэлтэн тэдний танил хүрээний компаниуд бүр барьцаагүй авсанд л хамаг учир бна даа сайн шалгах хэрэгтэй