Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2022 оны нэгдүгээр сарын 31-ний 20 цагаас хоёрдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 39-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
2022 оны хоёрдугаар сарын 02-ноос хоёрдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2, 3-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )