Төсөвт тодотгол хийж, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөж, хаалтаа хийлээ.  

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-үүдийг эцэслэн баталлаа. 

Харин үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцэж, баталлаа. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж байна. Харин 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд 15 хувийн нэмэгдэл авна. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол улсын 465 000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар гарлаа.Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын нэгдмэл бодлого нэг зүгт харсан нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг онцлон тэмдэглэе. Сар шинийн баярын өмнөхөн азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлаас үүдсэн үнийн өсөлтөөс сэргийлсэн шийдвэр гаргасанд баяртай байна. Монголын төр ямар ч цаг үед ахмад буурлуудынхаа ачийг мартаж үл болно. Мөн энэхүү чухал шийдвэрийг тал бүрээс нь богино хугацаанд нухацтай хянан хэлэлцэж, ажил хэрэгч байдлаар асуудалд хандсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(109.252.136.190) 2022 оны 02 сарын 01

400-550тог авдаг хумуус хохирч баЙНА. УИХ ЭРГУУ ГИШУУД ЮУЧ ОЙЛГОХОО БРЛЬСОН ЭРГУУ МАЛНУУД ЮМ. ЭСВЭЛ ЗЭЭЛ АВСАН ХУМУУС ЗАВШДАГ 350 АВДАГ НЬ ЗАВШДАГ.\n

0  |  2
Top