УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, хаалтаа хийлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж, хаалтаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болголоо.

Тодруулбал, хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэн баталлаа. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэн баталсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top