Г.Занданшатарын парламент ГУРВАН НАС хүрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Нэгэн цагт эрх баригч намын "гал тогоо"-г барьж явсан Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаад гурван жил болж байна. Гурван жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгч, түүний ажлыг Г.Занданшатар хүлээн авч, УИХ-ын даргаар томилогдож байлаа.

Тэгвэл Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажилласан өнгөрсөн хугацаанд парламент олон чухал хуулийг баталж, тэр хэрээр улс төрд олон чухал үйл явдал өрнөжээ.

Гэхдээ тэр бүхнийг нуршилгүйгээр Г.Занданшатарын парламентад тулгарсан том сорилт, түүхэнд тэмдэглэж үлдсэн чухал үйл явдлыг онцолж байна.


1. Хариуцлагатай ПАРЛАМЕНТ: Цаг барьдаг парламент, хурууны хээгээр санал өгдөг, ил тод, шударга.

2. Үндсэн хуулийн НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ: Эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг.

3. Цахим ПАРЛАМЕНТ: Ил тод, иргэдийн оролцоотой, хариуцлагатай.

4. Тэтгэврийн ЗЭЭЛ ТЭГВЭВ: Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэв. Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг.

5. Зээлийн хүүг бууруулах СТРАТЕГИ: Зээлийн хүү 2023 онд 12 хувь болно. Ипотекийн зээлийн хүү зургаан хувь боллоо.

6. Коронавируст халдварт /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөхөөллийг бууруулах тухай хууль

7. Шинэ гурван БАЙНГЫН ХОРОО: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац цахим бодлогын байнгын хороо, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо.

8. Оюутолгойн гэрээг сайжруулах тухай 92 дугаар ТОГТООЛ: Тус тогтоолоор Монгол хүн Монголын баялагтаа эзэн байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Оюутолгойн ордыг ашиглалдат монгол улсын эрх ашгийг хангуулах тухай шийдвэр гаргав.

9. Өнчин ишиг хулгайлсан ч өндөр ЯЛ АВДАГ БОЛЛОО: Малын хулгайчдад оноох ялыг чангатгав.

10. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж, НДШ-ээ нөхөн төлөх боломж олгов.

11. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болголоо.

12. Коронавируст халдварт /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөхөөллийг бууруулах тухай хуулийг нэг жилээр сунгав. 

13. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийлээ. 

14. “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top