В.Путин, Ши Жиньпин хоёр гэрээгээ байгалийн хийгээр эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Хятадын Бээжинд хүрэлцэн очлоо. Тэрээр өнөөдөр үдэш Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох юм.

В.Путин ирээд БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд өдрийн зоог барьсныхаа дараа шууд гэрээндээ оржээ.

Гэрээ байгуулахын өмнөх мэндчилгээ дээр манай хоёр хөршийн удирдагчид нэг нэгнээ “Анд нөхөр” хэмээн нэрлэж байлаа.

В.Путин “Манай нефть олборлогч компаниуд Хятадад нүүрсустөрөгч нийлүүлэх маш сайн, шинэ төслүүд бэлтгэсэн байгаа. Байгалийн хийн салбарт ч хамтын ажиллагаанд нэг алхам урагшлах болсон. ОХУ-ын Алс Дорнодоос Хятадад 10 тэрбум куб, метр хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулна. Хоёр талын бараа эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэнэ” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2022 оны 02 сарын 06

Путин гэж хуурамч вэ хятадын өмнө бөхөлзөх нь холгүй байх юм

1  |  1
Top