Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.02.06/ өөрийн цахим хуудаснаа "Ковид цар тахлын улмаас үүссэн хичээлийн хоцрогдлыг, боловсролын шинэчлэлийг дан ганц төсөв мөнгө, гадны тусламж, зээлээр шийдэхгүй. Энэ асуудлыг алс ирээдүйгээ харж, асуудлыг жижиг гэлтгүй олж, боловсролоо томоор нь зэрэг урагшуулахгүй бол зүгээр нэг детальчилж, косметик засвар хийгээд түүнийгээ хичээлийн хоцрогдлын эсрэг төлөвлөгөө гэж эндүүрэхгүй байх хэрэгтэй. Ковидын цар тахлаас үүдэлтэй хоцрогдол гэж улиг болтол ярих биш харин урагшаа харсан зөв бодлогоор зангидаж явах нь чухал.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1-12 дугаар ангийнханы дунд хичээлийн хоцрогдлын оношлогооны судалгаа бүрэн хийгдэж, хаанаа аль түвшинд илүү хоцрогдолтой байгааг илрүүлсэн. Өнгөрсөн жил бид олон салбарын төлөөлөл нам харгалзалгүй оролцсон баг ажиллаж Боловсролын ерөнхий хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ бол боловсролын шинэчлэлийн бодлогын алхам болж чадсан гэж боддог.
Цэцэрлэг нь бага боловсролтой уялдаагүй, бага, дунд боловсрол нь мэргэжлийн сургалт, коллежтойгоо уялдаагүй, мэргэжлийн боловсрол нь их дээд сургуулийн хөтөлбөртэйгөө уялдаж чадаагүй байсныг цогц болгож буйгаараа онцлог хууль. Энэ бүхнийг нэгтгэсэн Боловсролын хуулийг урьд өмнө цогцоор нь харж хийж байгаагүй. Энэ хууль багш, эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурагч, оюутан бүрийн оролцоог хангасан, эрхийг хамгаалсан хууль байх ёстой гэж анхны нийтлэг үндэслэлийг боловсруулсан.
Яагаад улс гүрнүүдэд боловсрол хамгийн чухал салбар нь байдаг вэ. “Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл холын зайн тусгалтай пуужин хэрэггүй. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр хуулахыг нь зөвшөөрөхөд л хангалттай”. Энэ үг их зүйл хэлдэг, өгүүлдэг. Товчхондоо “Боловсрол устахад үндэстэн устана” хатуу ч гэсэн үнэн үг" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 9 )
Боловсрол 2010-аад онтой уралдаад мөхсөн. Бид үндэстний нийгмийн сэтгэлгээний хувьд сүүлийн 10 жилд мөхөж дууслаа. Энд бага ястнуудын гүйцэтгэсэн үүрэг нэн их.
Манайх боловсролоо аль эрт дампууруулцан. Сэтгэлгээний хувьд үндэстэн нь мөхчихсөн. Одоо улсынхаа дампуурлыг л хүлээж байгаа.
Гантөмөрийн үед тогтворгүй байдлыг бий болгож боловсрол шоу болох өнгөнд орсон. Шинэчлэл нэрээр мөн ч муухай бужигнуулж шүүмжилж дуугарсан хүнийг ажлаас хална гэж айлгадаг дарга, захирал олон гарч ирсэн дээ. Боловсролыг бүү шоу болго үр дагавар нь тасардаггүй юм бна. Энэ сайд ч олонд таалагдах гэж их хичээх хэрэггүй.
Боловсролыг улс төржүүлэхээ больчих хэрэгтэй. Чадваргүй намчин, цүнх баригчид маш олноороо захирал, дарга болж боловсролыг сүйрүүлж байгааг сайд та харахгүй байгаа юм уу? Мерит зарчмаа л хатуу барьчих л даа.
САЙДТАЙ САНАЛ НЭГ БАЙНА. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ДЭЭР ЭНЭ БУЛХАЙ ИЛЭРЧ БАЙГАА. ЕШ ШАЛГАЛТЫН ТЕСТ НЬ ЖИЛ БОЛГОН ЗАДАРЧ БАЙДАГ. ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ӨНДӨР ХЭМЖЭЭНД ХИЙЖ СУРАХГҮЙ БОЛ ИРЭЭДҮЙ СҮЙРЭЛД ОРОХООР БАЙГАА ШҮҮ. ХААНААСАА ХААЛГАЧ НЬ ГЭГЧ ЮМ БОЛЖ БАЙГААГ АНХААРАХЫГ ХҮСЬЕ
БАГШ гэх бичигч сайд байх хэрэггүй ч гэх шиг. Энхамгалан сайд зөвхөн тэр сургуулийн захирал, газрын дарга нарын хөнжлийн асуудлыг шийдэж суудаг ажилтай хүн болж байна уу ? ! . Улсын боловсролын ажил урагштай сайн байвал тэр ухамсаргүй явалдагсадын асуудал ч яамай байнаа.
ЭНХ-АМГАЛАН САЙД АА .....төрийн өмчийн 1 их сургуулийн захирал, газрын дарга нар нь бүгд гэр бүлтэй хэрнээ, хоорондоо явалдаж, бие биенийхээ хүүхдийг төрүүлж, төрийн өмчийн их сургуулийг басамжлан доромжилж, оюутнуудад муу үлгэр үзүүлж байгааг боловсролын сайд мэддэг болов уу? Энэ мэтийн ёс зүйгүй удирлагуудтай хариуцлага тооцож чадахгүй юм бол сайд байх хэрэггүй
1991 - 2010 онд монгол улс устчихсан юм байна. Одоо бол алиа салбадай нар жүжиг тоглож байгаа юм.
МОНГОЛ АЛЬ ХЭДИЙН УСТЧИХСАН ЮМ БАЙНАА\n