Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 1.6 их наяд төгрөгийн зээл эрсдэлд орж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байгаа билээ. Тус банкнаас зээлээ төлөөгүй гэх 66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарласан.
Энэ асуудлаас үүдэн ирэх оны сүүлээр төлөх "Самурай" бонд мөн 500 саяын бондын төлбөр гээд нийтдээ 800 сая ам.долларын зээл ч эрсдэлд орж мэдэхээр байгаа юм.
Тиймээс УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийг ээлжит бус чуулганаар байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллана.
Сэтгэгдэл ( 1 )
Босоо Ганбаа бятан Ганбат Зика нарыг оруулмаар байна.