УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-ийг шалгах Ажлыг хэсэг байгуулсан. Тодруулбал, уг Ажлын хэсэг "Хөгжлийн банк"-наас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах юм.
Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд нь Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж нарын гишүүн багтжээ.
Тэгвэл УИХ-ын дарга захирамждаа Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн албан хаагчдыг ажиллуулах эрхийг олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )