Биеийн хүчний ачаалал ковид-19 халдвар авах эрсдэлийг бууруулдаг болохыг Испанийн Наварра их сургуулийн эмнэлэгт явуулсан судалгааны дүн харуулжээ.
Биеийн тамирын дасгал хийх үеэр булчингийн ялгаруулдаг дааврууд нь ковидоор халдварлах эрсдэлийг бууруулж, ковид хүндрэхээс сэргийлэхээс гадна халдвараас үүдэлтэй эсийн үрэвсэл, үхжилтийг багасгадаг байна.
Наварра их сургуулийн эмнэлгийн бодисын солилцоо судлалын лабораторийн ажилтан Амая Родригес Муруэта-Гойенагийн хийсэн энэхүү судалгааны ажил Испанийн таргалалт судлалын нийгэмлэгийн шагнал хүртсэн байна.
Жингийн илүүдэлтэй өвчтөнүүдийн өөхөн хуримтлалд SARS-CoV-2 коронавирусийг хүлээн авах рецепторууд их хэмжээгээр агуулагддагаас гадна хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад эдгээр өвчтөнүүдийн өөхөн эсүүд үрэвслийн молекулыг ихээр үйлдвэрлэх чадвартай байдаг байна.
Родригесын үзэж буйгаар, таргалалт нь хүнд хэлбэрийн ковидын оноштой өвчтөнүүдэд ихээхэн эрсдэл учруулж байна. FNDC4 болон FNDC5 дааврууд нь биеийн тамирын дасгал хийх үеэр ихсэж, хүний эд эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, коронавирусний халдвар авах, хүндрэх эрсдэлийг буруулдаг гэж судлаач онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )