Дэлхий дахинд ковид халдвар авсан хүний тоо 400 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 400 саяыг давжээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 400 244 031 халдвар авч, 5 761 208 хүн энджээ.

Тус их сургуулийн мэдээллээр, халдварын 300 сая дахь тохиолдол нэг сая гаруйн өмнө буюу нэгдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн. Сүүлийн нэг сард халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д (15 149 517), Францад (8 623 947), Энэтхэгт (6 463 821) тус тус бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top