Өвөрхангай аймгийн удирдлагууд Төрийн дээд одон медаль гардууллаа.
Монгол Улсад Хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар зарлигаар худалдаа, хоршоо, банк санхүү, төрийн захиргаа, хөдөө аж ахуй, нийтийн аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 17, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12 хүн шагнагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )