Б.Бат-Эрдэнэ: "Хөгжлийн банк"-ны шалгалтын дүнг ХАВРЫН ЧУУЛГАНААС ӨМНӨ тайлагнана 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Хөгжлийн банк"-нд шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 


-УИХ-аас "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажилдаа орсон уу, хэдэн удаа хуралдсан бэ?

-Манай Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Ажлын дэд хэсгийг байгуулсан, 25 хүний бүрэлдэхүүнтэй. Удирдамж, чиглэлээ гаргачихсан. Өөрөөр хэлбэл, 13 зүйл заалт бүхий удирдамж, чиглэлээ гаргаад ажиллаж байна. Найдваргүй зээлд орсон зээлдэгчдийн өр, авлагыг барагдуулах ёстой. Төр, ард иргэдийг хохиролгүй болгох ёстой. Энэ үр дүнг нь гаргахын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй, бид ажиллах ёстой.   

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд хэр шударга, итгэл дааж ажиллах вэ?

-Ямар ч байсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг болон миний бие багтсан. Эдгээр хүмүүсийг их үнэлж байна. "Оюутолгой"-н асуудлаас эхлүүлээд тууштай ажиллаж, үгээ хэлдэг гишүүд болохоор тууштай ажиллана гэж харж байна. Тодорхой үр дүнд хүрэх байх гэж итгэж байна. Ямар ч байсан тодорхой асуудлыг жагсаагаад гаргана. 

-Ажлын хэсэг хэр хугацаанд ажиллах вэ, ажлаа хэзээ тайлагнах вэ?

-УИХ-ын даргын өгсөн захирамжаар бол хаврын чуулган эхлэхийн өмнө шалгалтынхаа дүнг гаргах ёстой.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(66.181.181.243) 2022 оны 02 сарын 12

энэ бөх шалгаад шүүхэд л шилжүүлэхээс өөр юу ч хийж чадахгүй онцгой эрхэт комисс байгуулаад шийдвэрлэсэн нь дээр

1  |  0
ЗОЧИН(192.82.70.45) 2022 оны 02 сарын 11

ТАРТАГТАН ТУЛЧИХААД ЦААШ НУУЖ ДАЛДЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛОХОД НЬ ШҮЛЭГ ҮЛЭЭЖ НЭГ ИХ ХАРИУЦЛАГА ЯРЬЖ ЖҮЖИГ ТАВЬЖ АРД ОЛНЫ АМЫГ ХААХ ГЭЖ БАЙНА ГЭЖ АРД ОЛОН МАШ ДУРГҮЙ БАЙХ ЮМ. ЯМАРТАЙ Ч ЯРЬСАН НЬ ЗОЛ.

0  |  0
АРД(150.129.143.135) 2022 оны 02 сарын 12

Энэ Хөгжлийн банкны өрийг яаралтай цэглэхгүй бол энэ зээлээ төлж барахгүй болон жүжиглэж байгаа баячууд сонгуулиар мөнгөөр санал худалдан авч хахуулдан төрийн зөөлөн сэнтийд залрах түүгээр зогсохгүй цаашлаад төрийн мөнгө завших бүрэн эрхээ эдлэж төр барих ноёрхолоо тогтооно гэсэн үг тийм учраас шудрага сонгууль хийж төрөө цэвэрлэе гэвэл монголын ард түмэн хөрөнгө хураагчдын мөнгийг шалгаж луйварчдыг илрүүлэх хэрэгтэй...

1  |  0
Top