ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынханд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Хонь

Өнөөдөр та ойр дотныхоо хүмүүсээс нэг ч зүйлийг нууж чадахгүй. Нэгдүгээрт, та нуухыг хичээгээд ч бүтэхгүй. Хоёрдугаарт, тэд танд гомдоно. Ингэснээс та тэдэнд амттай оройн хоол бэлдэж өгсөн нь дээр.

Үхэр

Эрүүл оюун ухаан, сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэнэ. Цаг хугацааны эрхээр хүн бүрийн зүрх сэтгэлд болдог зүйл өнөөдөр таныг замаас тань бүрэн гаргах болно. Иймээс нэг зүйлд хэтэрхий их хүч гаргах хэрэггүй.

Ихэр

Өнөөдөр нэлээд завгүй өдөр таныг хүлээж байна. Гэсэн ч амсхийх цаг өөртөө гаргахгүй бол дахиж ийм цаг гарахгүй. Шинэ танилуудтайгаа харилцахдаа болгоомжтой байгаарай. Эс бөгөөс тэд таагүй үйл явдлын эхлэл болж мэдэхээр байна.

Мэлхий

Чухал шийдвэр гаргах гэж бүү яар. Энэ өдрийг найз нөхдөдөө зориулсан нь дээр. Гэхдээ амин чухал зүйлсээ амжуулахаа бүү мартаарай. Зарим зүйлийг тодорхой болгож байж бусдад ярих нь зөв юм.

Арслан

Өнөөдөр та ажил хэргийн болон бусад дэмжлэгийг хүснэ. Дэмжлэгээ ч та авах болно. Тэр тусмаа огт хүлээж байгаагүй хүмүүсээс тусламж авах магадлалтай байна.

Охин

Тайван байдлын тань ганц дайсан нь та өөртөө эргэлзэх явдал юм. Энэ ороо бусгаа ертөнцөд та хувь хүнээрээ үлдээрэй. Зарим хүн таны үйлдлийг буруу гэж үзэх болно. Гэхдээ таны зөв байх тул өөртөө итгэлтэй байгаарай.

Жинлүүр

Ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хичээ. Гэхдээ тийм ч том өөрчлөлт бүү хий. Багахан өөрчлөлт хийх алхмаа эхэлж болно. Тэгээд юу болохыг нь хараарай. Эргэлзэж байсан зүйл тань гэнэт таалагдах ч юм билүү.

Хилэнц

Өнөөдөр сэтгэл хөдлөл нэмэгдэх болно. Хорвоог бага зэрэг гунигтай саарал өнгөөр харна. Дотор хургасан зүйлийг арилгахад сонгодог хөгжим сайн сонсох, уран зохиол унших зэрэг нь тусална.

Нум

Энэ өдөр та бүхий л үйл хөдлөлдөө дүгнэлттэй хандах болно. Хэрвээ таны ажил бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр явж байгаа бол та тэргүүлэх зэргийн хүн эсвэл бүгд таныг эсэргүүцэж чадахгүй байна гэсэн үг юм.

Матар

Их хүч гаргахгүйгээр олон зүйлд хүрэх таатай цаг үе иржээ. Өнөөдөр бүхий л зүйлд тохиромжтой өдөр. Харин түр зуурын зүйлд бүү цагаа үр. Түр зуурын юм түр зуурынх л байдаг.

Хумх

Хүмүүст санал болгох гэж байгаа зүйлийг тань тэд хүлээж авахад бэлэн биш байна. Амбицаа бага зэрэг дарах хэрэгтэй болно. Аливаа нэгэн үйлдлээ эргэн харж, боломжит үр дүнг нь тооцоолох хэрэгтэй.

Загас

Дэлхий ертөнцийн эзэн мэтээр өөрийгөө мэдэрнэ. Өнөөдөр танд ингэж мэдрэх үндэслэл ч байна. Дүрдээ орж, энэ ертөнцийг эмх замбараанд оруулах боломж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top