ХӨВСГӨЛ: Хорт хавдрын улмаас 187 иргэн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд  хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна.

Өнгөрсөн онд хорт  хавдрын 240 өвчлөл шинээр бүртгэгдсэний дотор элэгний хорт хавдар 70, ходоодны хорт хавдар 43, уушгины хорт хавдар 24, улаан хоолойн хорт хавдар 21, умай, өндгөвчний хорт хавдар 17  тус тус бүртгэгджээ.  

Хорт хавдрын улмаас 2021 онд нас баралтын 187 тохиолдол бүртгэгдсэн байна.  Өнөөдөр хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр. Хорт хавдраас сэргийлэхийн тулд  иргэний өөрийн амьдралын зөв хэв маяг, эрт илрүүлэх үзлэг оношлогоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top