СҮХБААТАР | Музей аялж байна

2022 оны 02 сарын 13

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь үзмэр эд өлгийн зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлтойгоо танилцуулах зорилгоор Дарьганга зочид буудалтай хамтран өчигдөр /2022.02.12/ нэг өдрийн “Музей аялж байна” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Дарьгангын алдарт дархан Ж.Сэнгэдоогийн урласан хэт хутга, Молом дархны урласан луутай их гарын мөнгөн аяга, Залуу дархан Н.Амартайваны урласан мөнгөн аяга, Г.Эрдэмбилэг дарханы урласан “Дарьганга өв” мөнгөн цом тэргүүтэй Дарьганга дархчуудын нүдний ур, ухааны ур, гарын урыг гайхамшигтайгаар шингээн урласан үзмэрийн дээжсийг олон нийтэд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(110.7.217.57) 2022 оны 02 сарын 14

Ямар гоё музейтэй болсон юм бэ. Сайн харуулаач.

0  |  0
Top