Л.Энх-Амгалан: Гүтгэлгийн ард хэн сууж байгааг шалгуулж, тогтоолгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг хамаарал бүхий этгээдээр дамжуулж "Хөгжлийн банк"-наас зээл авсан гэх асуудал хөндөгдсөн билээ.

Тэгвэл эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулж, тайлбар хийжээ. 

Тэрбээр "Ардын ..." бүхий пэйж хуудасны ард суугаа хүнд хэлэхэд Ардын үнэн гэдэг нэр чинь хүндэдсэн байна. Хоёрт, Нэр төр гэдэг хүн бүхний эрхэм зүйл учир гүтгэлгийн ард хэн сууж байгааг хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгоно. Гуравт, тодорхой болсон зээлдэгчдийн нэр дотор ойрын харааны шил таарахгүй байвал томруулдаг шилээр Л.Энх-Амгалан гэж хайхыг зөвлөе. Дөрөвт, М СИ ЭС групптэй холбох гэж байгаа бол Норовын Алтанхуягаас асуугаарай. Иргэдийнхээ өмнө итгэлтэй, айх айдасгүй, гөлөлзөхгүй, хараа дээгүүр цэх алхах гоё шүү дээ" гэжээ. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.72.115) 2022 оны 02 сарын 14

Зөв хүний үг ,үйлдэл ийм л гоё бардам байгаа юм даа. Тун сайн ажиллаж байгаа сайд шүү.

1  |  0
Z(202.9.46.56) 2022 оны 02 сарын 14

Hulgaich

1  |  1
Zoohin (64.119.27.183) 2022 оны 02 сарын 14

MCS Mongolian Corruption System shuu dee. MSC electronics нь хахуулийн үүр уурхай болоод адаг сүүлд нь өөрсдөөсөө зайлууулаа биз дээ. Худалдан авалт болгонд 10 хувийг нь өгдөн бсан гэж бгаа

1  |  1
Top