УИХ-аас "Хөгжлийн банк"-ны асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.02.14/ "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкны асуудал бол 10 гаруй жил хуримтлагдсан асуудал. Хэдий 10 жилийн турш яригдаж байсан ч олны дэмжлэг авч байж нийгмийн анхааралд орж ирж байна. Өнөөдрийн байдлаар 53 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. УИХ-аас шалгалт хийх Ажлын хэсгийн дүгнэлт дуусахаар нээлттэй сонсгол явуулах чиглэл өгсөн. Ингэхдээ 16 хоногийн өмнө нийтэд зарлах ёстой. Нээлттэй сонсгол зохион байгуулахад шүгэл үлээж байгаа сэтгүүлчид хамтарч ажиллах, Ажлын хэсэг орж ажиллах саналыг тавьж байна" хэмээн тодотголоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top