ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан мөрөөд

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Хонь

Өнөөдөр чөлөөтэй цаг хугацааныхаа заримыг эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалахад зориулах хэрэгтэй. Мөн та хувийн автомашиныхаа механизмыг сольж, шинэчлэх шаардлагатай эсэхээ шалгаарай. Гэхдээ хамгийн түрүүнд таны эрүүл мэнд юугаар ч орлуулшгүй зүйл гэдэг нь мэдээжийн хэрэг юм.

Үхэр

Энэ өдөр таны бүх зүйл амжилттай байна. Таны оюун ухаантай хэн ч маргашгүй. Сонголт тань амжилт дагуулна. Залхуурахгүй бол олон зүйлд хүрэхээр байна.

Ихэр

Өнөөдөр та хатуу байх хэрэгтэй. Хувь тавилан таныг тийм ч их эрхлүүлэхгүй. Ийм болохоор эргэн тойрныхноо яах гэж эрхлүүлнэ гэж?

Мэлхий

Хариуцаж авсан ажлаа амжуулах чадваргүй байгаа бол эелдэгээр уучлалт гуйгаарай. Бас уг ажлыг хийж чадах хүнд нь хариуцуулж өг. Хэн нэгний итгэл найдварыг биелүүлэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй.

Арслан

Мөрөөдөж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Гэнэт таны мөрөөдөл биелэх ч юм билүү. Бодол санаагаа хүчээр дарах хэрэггүй. Өнөөдөр та ямар нэгэн гайхалтай зүйлийг бодож олох болно.

Охин

Өнөөдөр танд амрах боломж гарна. Гэхдээ зарим зүйлийг нарийвчлан төлөвлөх хэрэгтэй. Эс бөгөөс та таатай мэдрэмж авахгүй.

Жинлүүр

Тэвчээргүй байх нь ховор байдаг таны хувьд өнөөдөр байдал эсрэгээрээ байх болно. Энэ нь хэнд ч хэрэггүй асуудлуудыг дагуулж, зарим зүйлийг эргэлзээтэй болгоно. Иймээс тэвчээргүй байдлаа нуухыг хичээгээрэй.

Хилэнц

Өнөөдөр та үнэн байх хэрэгтэй. Бас хатуу байх болно. Таны хатуу журманд орсон хүнд бэрхшээл тулгарна. Гэхдээ та хэнд ч анхаарал хандуулахгүй байж, төвөг уд гэсэн үг биш юм.

Нум

Өнөөдөр танд аз жаргалтай зүйл тохиолдоно. Гэхдээ бүх зүйлээс сайхан үр дүнг бүү хүлээ. Ингэвэл та зугтмаар санагдана. Зарим зүйлс гомдмоор санагдах вий!

Матар

Төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Гэхдээ бүх зүйлийг хийсвэрээр бус маш эмх цэгцтэйгээр ургуулан бодох болно. Үүнтэй холбоотойгоор хэн нэгнийг ятгах чадвар урьд өмнөхөөсөө илүү нэмэгдэнэ. Гэхдээ та төөрөлдөж байж магадгүй.

Хумх

Та хаалгаа хэдий чинээ том нээнэ, төдий чинээ гэрэл, цэвэр агаар, таатай зочид орж ирнэ. Хүмүүсийг ажиглаж, хэнд итгэл хүлээлгэхээ шийдээрэй. Бас та энэ өдөр нохойтойгоо цагийг өнгөрүүл.

Загас

Тантай уулзсан хүмүүс чин сэтгэлээсээ гайхна. Учир нь таны яриа тийм ч ойлгомжтой бус байх болно. Таатай байдлыг үүсгэхийн тулд ямар нэгэн золиос гаргах хэрэгтэй болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top