ХЭҮК-ын гишүүнд НЭР ДЭВШИГЧИД

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн билээ. 

Ажлын хэсгийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов нартай хийх томилгооны сонсголыг өнөөдөр /2022.02.17/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Нэр дэвшигч С.ДОНДОВ: 

БОЛОВСРОЛ    

  • 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч

Нэр дэвшигч Т.САРУУЛ:

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
  • 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
  • 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
  • 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
  • 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
  • 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
  • 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
  • 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
  • Өмгөөлөгч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top