Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2022.02.17/ болж, сонгон шалгаруулалтыг хийж байна.
Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулга
Нэр дэвшигч Товуусүрэн Саруул
1.Хэзээ, хаана төрсөн: 1974 онд Завхан аймаг, Тосонцэнгэл суманд төрсөн
2.Нас, хүйс: 48 настай, эмэгтэй
3.Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
- 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
- 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
- 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
- 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/
4. Ажилласан байдал:
- 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
- 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
- 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
- 2013.05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
- 2013.06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
- 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
- 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
- 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
- Өмгөөлөгч
Нэр дэвшигч Сангишаравын Дондов
1.Хэзээ, хаана төрсөн: 1964 онд Баянхонгор аймагт төрсөн
2.Нас, хүйс: 58 настай, эмэгтэй
3.Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
- 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
4. Ажилласан байдал:
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч
Сэтгэгдэл ( 0 )