Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төвтэй хамтран өнөөдөр /2022.02.17/ хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй нэгж, байгууллагуудын жолооч нарт “Төв орон нутагт гарсан зам, тээврийн осол, хэрэг, зөрчлийн статистик тоон судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нь” сэдэвт сургалт, зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Монгол Улсын хэмжээнд 63 аж ахуйн нэгжийн 1600 жолооч, 770 автобусаар хот хоорондын зорчих тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Үүний төлөөллүүд өнөөдрийн уулзалтад оролцсон юм.
Албаны эх сурвалжийн мэдээллээр өнгөрөгч онд Төв, Сэлэнгэ аймгийн хот хоорондын авто замын чиглэлд бусад аймгуудаас их осол аваар гарсан байна. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлж, онхолдсон осол хамгийн их бүртгэгджээ. Тиймээс хот хоорондын зорчих тээврийн үйл ажиллагаа үзүүлдэг жолооч нартай хамтран орон нутгийн автозамуудад судалгаа хийх ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны тоон судалгаанаас харахад 18-30 насны шинэ төгссөн жолооч нар зам тээврийн осолд өртөх нь элбэг байдаг аж. Тиймээс жолооны курсуудыг чадавхжуулах, иргэдэд олгох мэдлэгийг өндөржүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарч байгаа талаар албаныхан ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )