Төрийн ордонд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2022.02.18/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт, хуулийн үндсэн үзэл санаа, ололт дэвшлийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ачаар аймаг, нийслэл, сумдын бие даасан байдлыг хангаж, өөрөө удирдах байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Учир нь, хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмыг бүрэн халалгүй, үйлдвэржилтийг дэмжих бодлогыг орхигдуулснаас Монгол Улсын нийт сумдын 90 гаруй хувь нь бие даан хөгжих чадваргүй болоод байна. Иймд уул уурхайгүй сумдыг хөгжүүлэхийн тулд малын хөлийн татварыг орон нутагтаа зарцуулах боломжоор хангаж, концессын эрхийг ч шилжүүлж өгөөд байна. Ийнхүү татварын эрх мэдэл сумдад шилжсэнээр үйлдвэржилтэд түшиглэн бие даан хөгжих боломж бүрдэхийн сацуу үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах болсон хэт төвлөрлийг сааруулж, орон нутаг нь иргэдийнхээ амьжиргаа, санхүүгийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүд хаалга нээгдээд байна. Монгол Улс үйлдвэржилтийг сэргээж байж л ажилгүйдлийг бууруулна, ажилгүйдэл буурснаар ядуурлаас ангижрах болно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 11 )
Тэгээд тэр үйлдвэржүүлэлтээ сэргээгээчдээ
Эд нар үйлдвэрлэл гэдэг үгийг хэлж мэддэг юм бна ш дээ хэрэглэгё орон болгочоод одоо л нэг үйлдвэр гэдэг үгийг хэлж үзэж бх шив дэээ зайлуул
ЖДҮХС байгуулаад монголоо хөгжүүлье гэтэл танай намын УИХын гишүүд хуваагаад авчихав.Дараагаар нь МАНын гишүд ХӨГЖЛИЙН БАНКыг хуурайлав. Занданшатар худлаа лоозогносоор хоцров.Үйлдвэр ч байхгүй , мөнгө.ч байхгүй хоцров. Доор хаяж ард банкны 14 тэрбумаа төлчихвөл болох гээд байна.
Тийм шүү Улсын үйлдвэрүүдээ буцааж авч иргэдээ ажилд аваад Хувьд оччихоод авсан хүн нь л баяжихаар биш иргэдэд хүртээмжгүй бнаа
Нүүрс нефть химийн үйлдвэрийн гол цөм .дотоожныхоо резин .суултуур хөтөвчнөөс эхлээд гололгүй хийж байж хөгждөг гэдгийг гадаадын улс орнууд бэлхнээ харууллаа .цаашлаад юу ч үйлдвэрлэхийг үгүйсгэж болохгүй. Аж ахуйн нэгж бүр үйлдвэрлэгч баялаг бүтээгч болно .
Энэ Зандангахайд хэн ийм үг зааж өгсөн юм болдоо.
Энэ новшнууд хулгай луйвар хийхээ больчих тэгвэл улс орон хөгжих байлгүй
Байхгүй үйлдвэрүүдийг яаж сэргээх юм болдоо үйлдвэр хийнэ гээд мөнгө аваад идчихдэг хүмүүс биздээ бид чинь
ene banhar odoo noirnooso serj bga yum bhdaa yu hj yu hiih gej naad suudaldaa suudag bna da *** thag uhraaj boldgui yum iim banhar.d zailuul chee thag nuhthuuj hooson thalin avj suudag uls bidend hereg bna uu ⁉️
Одоо л зөв ярив
Энэ нөхөр болимоор юм ? \n