ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхонд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Хонь

Өнөөдөр та “үгүй” гэдэг үг байдгийг санах хэрэгтэй болно. Эс бөгөөс ямар ч зүйлийг бодолгүйгээр зөвшөөрч, алдаа гаргах эрсдэлтэй байгаа учир энэ үгийг санаж байх шаардлагатай юм.

Үхэр

Хэлсэн үг бүр тань бодож байгаагаас илүү чанга үр дагаврыг авчрах болно. Иймээс үг хэлэндээ болгоомжтой хандаарай.

Ихэр

Энэ өдрийг тайван өнгөрүүлэхийг хүснэ. Гэхдээ ингэх нь амаргүй байх өдөр. Хүсэл шуналаа захираарай. Явж буй газар руугаа хэт их яараагүй биз? Өнөөдөр та хүүхэдтэй эсвэл хөгжилтэй хүмүүстэй харилцвал таатай байх болно.

Мэлхий

Өнөөдөр аливаа зүйлийг засаж залруулахад илүү амжилттай байх болно. Бусдын нууцыг хадгалахад анхааралтай хандаарай. Та ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байлаа ч мэдэх шаардлага байхгүй. Ингэвэл дараа нь асуудал үүсэхгүй амар байх болно.

Арслан

Дэлгүүрт орохдоо шаардлагатай мөнгөө төл. Хурц зантай байлаа ч хүссэн зүйлээ мөнгө төлж авдагийг мартаж болохгүй. Таны санхүү хүрэлцэх тул бүү харамла.

Охин

Өнөөдөр найзууд тань маш сонирхолтой санаа хэлж өгнө. Харин та түүнийг зөв тусгаж авч, удаалгүй амьдралдаа хэрэгжүүлэх л үлдэнэ. Эрч хүчээ цэнэглээд зорилгодоо хүрэх замаараа урагшил.

Жинлүүр

Танд төрөх шинэ санаа сонирхолтой санагдаж байсан ч бүх зүйлийг толгойгоороо бодоорой. Нэг ч зүйлийг сайтар нягтлалгүйгээр бүү хийгээрэй. Өнөөдөр та үнс нурам дотроос жинхэнэ сувд олох хэрэгтэй болно.

Хилэнц

Гэнэтийн давхцал тохиох магадлал өндөртэй өдөр. Гэхдээ бодит байдал дээр боломжтой зүйл эсэхийг нь мэдэлгүйгээр сонголт бүү хийгээрэй. Ямар ч тохиолдолд та жүжигт үзэгчийн хувиар оролцоорой.

Нум

Өнөөдөр ямар нэгэн зүйлийг маш ихээр сонирхоно. Та дахин давтагдашгүй сайн ярилцагч байна. Таныг зогсоох ямар ч боломжгүй. Сонирхож буй зүйлээ хэн нэгэн хийхээс нь өмнө амжиж өөрөө хийхийг зөвлөж байна.

Матар

Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болно. Эс бөгөөс та дараа нь алдсан цаг хугацаандаа харамсах болно. Өөртөө анхаарахгүй байснаар та ирээдүйд том зүйлийг алдсан байх болно.

Хумх

Энэ өдөр таны даалгавар бол эргэн тойрны хүмүүсээ инээлгэх. Та хүмүүст өөрийгөө балчир хүүхэд мэт мэдрэхэд нь хэнээс ч илүү тусалдаг хүн юм.

Загас

Хуучин бөгөөд мартаад удсан мэдрэмж эргэн ирэх өдөр. Энэ нь сайн ч, муу ч байлаа бүү шүүгээрэй. Харин сайхан зүйлийг мэдрэх, харах нь танд сүүлийн үед шаардлагатай байгаа зүйлсийн нэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top