NEW 76: Хангүг захирлын халааснаас Хан төрийн сэнтийд

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Өнгөрөгч 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар өрсөлдсөн. Харин тойрогтоо бүү хэл улсад эрэмбэтэй гэж болох улстөрчдийг ид сурталчилгааны дундуур баривчлан хорьсон нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт од шүүрсэн хэрэг болов. Зөвхөн түүнд ч биш хамтрагч Ч.Ундрамд ч завшаан болсон.

Түүнээс “Сөүл”-ын босс УИХ-ын босго давна гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйлийн нэг байлаа. Нэг тойрогт өрсөлдөж байгаа хоёр том намын гурван лидер өрсөлдөгчийг сурталчилгааны дундуур баривчлахыг баривчилж, харлуулахыг нь харлуулж байхад албан ёсны ямар ч нэр дэвшигч сонгогдож таарна биз дээ. МАН-ын рейтинг ч тэнгэрт тулан алдаж байсан цаг.   

Д.Өнөрболор ч хамтран нэр дэвшигчийг нь хэлмэгдүүлэн баривчилсан хэмээн сонгогч олныг харахаараа “уйлж”, буруу харан “инээж” явсаар парламентад ороод ирсэн. Үнэн хэрэгтээ амьдрал, хөрөнгөөрөө дэнчин тавьж өрсөлддөг энэ “наадам”-ын дэвжээнээс хүчтэй өрсөлдөгчид зайлж байхад хэн ч баярлана.

Үнэнийг хэлэхэд, Д.Өнөрболорыг хамтрагчтай нь АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарын аманд хаяж өгсөн юм. Тухайн үеийн улс төрийн намуудын сонгуулийн стратеги судалгаа, тандалтыг харахад Сэлэнгэ аймгаас УИХ-д МАН-аас Ж.Эрдэнэбат, АН-аас Д.Эрдэнэбат, С.Баярцогт гэсэн гурван гишүүн орж ирнэ гээд аль эрт зурчихсан байсан л даа. Өөрөөр ямар ч зураг гарахгүй. Гэтэл сонгуулийн компанит ажил дундуур “Женко” ажиллагаа ширүүн өрнөж, нэр дэвшигчдийг баривчлан хорьж, батлан даалтын дэнчинд 10 тэрбум төгрөг байршуул хэмээн шаардав.

Дэлхийн хаана ч байхгүй жишиг гаргаж, маш өвөрмөц “махны машин” ажиллаж эхэлсэн нь сэлэнгэчүүдийг Д.Өнөрболор гэх төлөөлөлтэй болгочихсон. Парламентад 20 Д.Өнөрболор байлаа ч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарын зиндаанд хүрэхгүй болохоор харамсалтай л юм.

Ийнхүү сонгууль өндөрлөхөд торны цаанаас өрсөлдсөн Ж.Эрдэнэбат хамгийн өндөр санал авч, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар дөрөв, тавд эрэмбэлэгдсэн. Нэр дэвшигчид муу нэр зүүж, луу дансанд бүртгүүлсэн ч түүний дэргэд  төрийн тулгуур, түмний түшиг байх нь дамжиггүй байв. Ядахад туршлага нь хаачих билээ. Энэ ч дүүрсэн хэрэг. Мөнгөө үрж барсан баян хатагтайд зуурхан аз тохиож, өрсөлдөгчдийг нь эзийн сүүдэр дайрсан асуудал юм.

Гагцхүү Д.Өнөрболор гэх эмэгтэй ямар замаар аяны дөрөө жийсэн болоод улс төрд гэнэт тодров. Бүр МАН дотор тодорч, УИХ-д ороод ирэв гэдэг нь хэний ч сонирхлыг татна.

Түүний хувьд улс төрд, тэр тусмаа МАН-д асар хурдтай өссөн хүн. Ах намын төлөө тав байтугай тавин жил зүтгээд тусыг эс олсон хүн байхад гэнэтхэн нэг эмэгтэй ямар учраар богино хугацаанд өндөр авав гэдэг нь хөрөнгө мөнгөөр хэмжигдэх цаг хугацааны асуудал байв. Өнөөгийн ажиллаж байгаа байдлаас харахад богино хугацаанд өндөр авах ямар ч боломжгүй нөхөр аж. “МЭК” судалгааны компаниас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Хамгийн сүүлийн тандалт судалгаанд эмэгтэй улстөрчдийн үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээгээр Д.Өнөрболор гишүүн сүүл мушгижээ. Түүний хоёр жил парламентад ажилласан үзүүлэлт ердөө л энэ.

Тэр НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2015 онд сонгогдож МАН-ын босго давав. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах түвшинд хэтэвч нимгэн хүн бараадаж очих ямар ч боломжгүй. Тухайн цагт МАН ялагдсан, тансаг ордныхоо зарим жигүүрийг түрээслэн гол зогоож байсан үе таарсан л даа. Ийнхүү удирдах түвшний сонгуульт ажлаараа лоозон хийж байгаад 2016 онд Сэлэнгэ аймгаас МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдов.

Улам барьцаа ахиулж, 2017 онд МАН-ын Нийгэм эдийн засаг, Хөгжлийн газрын дарга, 2018 онд МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, 2019 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр тус тус ажиллажээ. Богино хугацаанд асар хурдтай явж энэ өндөрлөгт ирсэнд гайхах зүйл алга. Зөвхөн үүгээр тогтох биш, Барилга, хот байгуулалтын сайдад хүртэл нэр дэвшиж явсан гэхээр МАН дотор ихэд хүчээ авсныг харуулна.

Ийн хүчээ авахад нь нөлөөлсөн хүн бол УИХ-ын дарга асан М.Энхболд. МАН 2012 оны ялагдлын дараа хэдэн санхүүжүүлэгчдийг өөд нь татсаны нэг нь Д.Өнөрболор байх. Ерөөсөө улс төрд түшсэн хүн нь М.Энхболд бөгөөд эрхэм хоёр нөхөр нэлээд эртнээс Зайсангийн хавьд газар, орон сууцны хорооллоор дамжин журмын харилцаа тогтоосон болов уу гэх таамаг байдаг. Тэгээд ч 2016 онд түүнийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн нь санаандгүй хэрэг биш л болов уу. Хэтэвчний хэрээр туйлж болдог энэ нийгэмд хэн хөрөнгө мөнгөтэй байна, тэр эрх мэдэлд хүрч байна шүү дээ. 

Үүнээс улбаалан ямар замаар явж их хөрөнгийн эзэн болов гэдэг асуудал зүй ёсоор урган гарна. Хэн ч сонирхоно. Тэр Сөүл рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли гэх солонгос нөхрийн орчуулагчаар ажиллаж, хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг тавьсан хэмээн эх сурвалжууд удаа дараа онцолжээ. Тийм учраас л “Хангүг захирлын халааснаас хан төрийн сэнтийд” хэмээн нэрлэсэн хэрэг шүү дээ.

Түүнээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зүйлс энд огт хамаагүй. Тэр хүний хувийн асуудал бөгөөд мэдэх ч үгүй юм. Ямартай ч бизнесийнх нь гараа Хангүг зүгээс эх ундаргатай гэдгийг удаа дараа онцолж байсан санагдана. Албан ёсны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөхөд парламентын хэд дотроо цээжинд жагсана. Хөрөнгөө мэдүүлснээс харахад жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, Сөүл, Роял виндөү, Зэндмэнэ хурх, Энокси зэрэг компани эзэмшдэг гэжээ.

Тэр М.Энхболдыг хотын захиргаа, хожмоо Засаг дарга байх үеэс хотын ая тухтай газруудад тансаг зэрэглэлийн орон сууц барьж эхэлсэн байдаг. Тухайлбал, Сөүл групп 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах Роял Кастл хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс гадна 2000-аад оны эхэн үед Зайсан толгойн урд 22 мянган метр квадрат газар авч, VIP зэрэглэлийн Роял Грийн вилла хотхон, 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган тансаг зэрэглэлийн Сөүл Роял Каунти вилла хотхон, Зайсангийн аманд 2012-2014 онд Роял Кровн Вилла тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд Роял Хилл Каунти тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ.

Одоогоос хориод жилийн өмнө Хотын удирдлагад хэн хэн байв гээд мөрдөж мөшгихөөр сонин зүйл гарч ирэх л байх. Ямар ч жимээр орсон улс төрийн талаасаа М.Энхболд гэдэг хүнтэй мөргөлдөж байгаагаас биш, түүнийг хэн нэгнээс дэмжлэг авсан, хуйвалдсан хэмээн нотлохгүй.

Манай парламентад боловсролын зэрэг дэв, ажлын дадлага туршлага төдийлөн хэрэг болох биш дээ. Цүнх баригч нар орж ирж л байдаг, хуурамч дипломтой ч орж ирж л байдаг, компанийн захирал ч орж ирж л байдаг нэг тийм газар хойно. Гэхдээ яахав, түүний хувьд 1992 онд Зүүнхараа, Шарын гол, Дархан хот дахь дунд сургууль дамжин суралцаж, Улаанбаатар хотын 13 дугаар дунд сургуулийг дүүргэжээ. Ийнхүү 1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад харилцааны мэргэжилтэн, дипломатч мэргэжлээр төгссөн байна. Бас болоогүй, МАН-д хөл тавихтай зэрэгцээд “Гүрэн” гэх дээд сургуульд Төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалчихсан гэдэг. Одоо тэгэхээр Д.Өнөрболорт дахин парламентад ирэх шаанс бий юу гэвэл хариулахад бэрх.

Өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацааг хугаслаад байгаа эрхэм гишүүн ажил үйлсээрээ сүүлээсээ нэгд бичигдэж байна. Шинэ гишүүний хувиар аймагтаа анхаарал татах хэмжээний төсөв татаж чадсангүй. Халамж, гарын бэлэг сэлтэд дасчихсан сонгогчдын сэтгэгдэл ямар байна. Хууль санаачлах батлах үндсэн ажлаа хийв үү гэх мэт зүйл бий. Нөгөө талаас тэр тойрогт дандаа “Женко” ажиллагаа өрнөхгүй гээд олон асуудал түүнийг айсуй 2024 онд тосон уулзана.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД ТҮМЭН(192.82.78.48) 2022 оны 02 сарын 22

баярцогт их хурлын гишүүн болж шүүхээс зугатах гэж одоо хөнөнгийг хураагаад бууд

0  |  0
гэрэл(202.131.245.154) 2022 оны 02 сарын 22

Гадаад улсын тагнуулын байгууллагын санхүүжилтээр УИХ орсон гишүүд нилээд их бий шүү.Тэднийг олоход амархан ш дээ уул нь даанч олхыг хүсхгүй байна.Одоо явуулж байгаа үйл ажиллагаа ямар хууль зүтгүүлж байгаа зэрэгээс нь хараад л хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байгаа.Жнь энэ хөрөнгө оруулалтын хууль. үндсэн хууль орсон зарим өөрчлөлт гээд .илт гаднын улсыг дэмжсэн шийдвэрүүд гээд л эдгээрээс сэжим аваад л хөөвөл орж ирсэн мөнгө нь ч гарч ирнэ.

1  |  0
Р(139.5.219.146) 2022 оны 02 сарын 22

Сөүл караокед мэлгэрээс эхлээд олон хүнийг хүүхэндүүлж юманд хүрсэндээ

1  |  0
С.Баярцогт илүү(202.21.100.210) 2022 оны 02 сарын 22

Монголчуудын зан төрх гэж хамгийн сонин 1960-1990 оныхон Сеул ресторонд хоол хийдэг Соонгос нөхрийн хажууд Монгорл орчуулгад хийдэг энэ эмэгтэйг бүгд таньдаг ямар нэг таамаглал ам дамжин ярьдаг гэхдээ ард түмэн өөрсдөө 2020 оны УИХ-ын сонгуульд нүдээ боогоод санал өгсөн үнэн шүү дээ.

0  |  1
зочин-0(192.82.78.95) 2024 оны 02 сарын 14

Олон жилийн өмнө АНУ руу явахын өмнө Хүүхэд-залуучуудын паркад байрлах хятад хоол идэхээр ресторанд ороход тайрмал үстэй хятад хүүхэн үйлчлээд гүйгээд бсан. Олон жил болоод хүрээд ирэхэд УИХ-д морилчихсон байхыг хараад гайхширлаа. Манай төрд хятад гаралтай иргэд олноороо ажилладаг бололтой. Ялангуяа газрын албанд... дүүргийн газрын албанд ч мэр сэр харагддаг.

2  |  0
Zocnin(108.63.58.182) 2022 оны 02 сарын 22

Oyundarias arai deer bhaa

0  |  0
Зочин(202.9.46.56) 2022 оны 02 сарын 22

МУИС Олон улсын харилцаа бишээ, со хэлний анги төгссөн

1  |  0
(202.9.46.56) 2022 оны 02 сарын 22

Хангүг эрийн өврөөс шүү засаарай, Амраг хайртай Хан өвгөний нь Сөүл группийн босс Вү гэдгийм шүү

3  |  0
Juju (66.181.182.134) 2022 оны 02 сарын 22

Za yaah ve.odoo bolood l bgaa yum dhig bdag.udahgui tsag hugtsaa hair eveelee hairlana aa

0  |  0
ЗАЙЛАА ЗАЙЛ(64.119.23.82) 2022 оны 02 сарын 22

Өмхий хөгшин хужаа авгай. Хөгшин өвгөн Солонгосдоо л таарсан амьтан

4  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 02 сарын 22

мразь

1  |  0
Top