УИХ ирэх сарын 7-нд "Хөгжлийн банк"-ны нээлттэй сонсгол хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банк"-ны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг өгсөн билээ. 

Тэгвэл уг нээлттэй сонсголыг ирэх гуравдугаар сарын 7-ний өдөр хийхээр товложээ. 

Харин УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ ирэх гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаас өмнө гаргаж, парламентад тайлагнах үүрэгтэй билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top