"Капитал"-ын 318.565 харилцагч хохирсон хэвээрээ байна

2022 оны 02 сарын 23

Энэ онд НДС-д 98.1 тэрбум төгрөг төлөх ёстой "Капитал"-ын 318.565 харилцагч хохирсон хэвээрээ байна

Энэ оны улсын төсөвт Нийгмийн даатгалын сангийн орлогын хэмжээг 2 их наяд  379.5 тэрбум төгрөг байхаар тооцож, хуульчлан баталсан. Түүнчлэн тус сангийн авлагын тооцоололд, Капитал банкнаас авах ёстой  98.1 тэрбум төгрөгийг тусгасан юм.

Тэгвэл өнөөдөр /2022.02.23/  Засгийн газрын хуралдаанаар, Капитал банканд байршуулаад алдсан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгөний асуудлыг хэлэлцэж байна.

Хөдөлмөр эрхлэгчдээс, ажил олгогчдоос татан төвлөрүүлсэн Нийгмийн даатгалын мөнгийг эрсдэл бүхий арилжааны банканд байршуулсан төрийн зүгээс уг асуудлаар хэлэлцэх цаг хэдийнэ болсон. Хуулийн хүрээнд төр өөрөө хохирогч боловч жинхэнэ хохирогчид нь ажил олгогчид, иргэд юм. Тиймээс төр засгийн зүгээс хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж болохуйц боломжит арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай.

Нийгмийн даатгалын санд энэ онд 98.1 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулан төлөх ёстой Капитал банкны үйл ажиллагаанаас үүдэн хохирсон 354,260 хадгаламж эзэмшигч бийг дашрамд сануулъя.

Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс  2019 оны 4 дүгээр  сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгож байгаа.

Албадан татан буугдсан Капитал банкны 354,260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44,662,554,578 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 35,695 хадгаламж эзэмшигчийн 40,346,655,185 төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.

44.6 тэрбум төгрөгөөс 40.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байгаа ч, тус банканд  Харилцах, хадгаламж эзэмшиж байсан харилцагчдын 10.8 хувь нь л мөнгөө эргүүлэн авч чаджээ. Харин 89.92 хувь нь хохирлоо барагдуулж чадаагүй байна.

Тэгэхээр өндөр дүнтэй харилцах, хадгаламжийн мөнгийг түлхүү барагдуулсан нь эндээс харагдаж байна.

 

Нөхөн төлбөр олголтын явцын мэдээ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
54(103.212.119.75) 2022 оны 02 сарын 23

Ундармаа авгайг Сүхбаатарын талбай дээр хөлдөөж алъя

0  |  0
Top