Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

"Улаанбаатар Төмөр зам" ХНН-ээс галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн №271 дугаар галт тэрэг Улаанбаатараас 11:40 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөнд 20:50 цагт ирэхээр болсон байна. 

Харин Сүхбаатар - Улаанбаатар чиглэлийн № 264 дүгээр галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 21:30 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:16 цагт ирэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top