ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрснөөр Минскийн хэлэлцээр үгүй болсон гэж мэдэгджээ.
Тэрбээр Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудтай байгуулсан гэрээнд холбогдох, тэр дундаа цэргийн туслалцаа үзүүлэх заалт орсон. Эдгээр улсад мөргөлдөөн гарч байгаа тул ОХУ шаардлагатай тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгийг эл шийдвэрээр ойлгуулсан гэжээ.
“ОХУ найман жил Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Европ энэхүү тохиролцоог хэрэгжүүлэх тал дээр Киевт шахалт үзүүлж чадаагүй тул Москва ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Киев Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх санаа үгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Сайн үйлсийн төлөө бүх асуудлыг хүчээр шийдэх ёстой юу гэсэн асуултын хувьд яагаад сайн үйлс үргэлж хүчгүй байх ёстой гэж? Би тэгж бодохгүй байна. Харин ч сайн үйлс өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой” гэж Путин онцолжээ.
Түүний хэлснээр, ОХУ ДБНУ, ЛБНУ-ын хил хязгаарыг тогтоосон бүхий л баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн. Бүхий л маргаантай асуудлыг энхийн яриа хэлэлцээний замаар шийдэгдэх учиртай. Хэдийгээр энэ нь одоо боломжгүй ч ирээдүйд боломжтой болно гэж Путин онцолжээ.
Киев НАТО-д элсэхээс татгалзаж, төвийг сахисан байр суурийг баримтлах нь асуудлын шилдэг шийдэл байх болно. Харилцаагаа хэвийн болгохын тулд Киев Севастополь, Крымд амьдарч буй хүмүүсийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Кремлийн тэргүүн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Er hvn er zorig eh oronchid eh ornoo avj vdedeg,Putin mash zuv shuud 2 tiishee bololtsoson ni deer.Ene asuudald vher Mongolchuud hariihaniihaa hoshnognii tsaasiig hudaldaj avaad .BIE biendee zarj baival taarna ni.Uls gvren muhuj baihiig.Mongoloor jishee tavin har .Putin Oros tiim bishee.Vher Mongolchuudaa.Hoich vee bodood alazah tsag chini hozorood bna .Mongoliin muhul deed tsegtee hvrsen shvv.
amerikuud 1998 ond serbiig bombogdoj baij kosavo geh albani mujiig uls bolgoj bailaa.ter ved chi haan bsan aguu ardchilsan vzelt hvn be de. yagaad amerikuudad ter nvb -geh baiguulga chin ogt yum helehgui bna. yagaad amerikuud ter bguulagiig chin vl tooj irak liviiig dain hiij zasagiin gazariig ustgaj ard tvmeniig ni irgenii daind oruulsan daa.
Оросуудынхаар бол НҮБ болон бусад дэлхийн юу ч ямарч хэрэггүй, дуртайгаа эзлээд л байх хэрэгтэй боллоо. Хятадууд ч Монголыг авч болно