В.Путины шийдвэр газрын тосны үнийг дахин өсгөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Өчигдөр буюу мягмар гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарласан хоёр бүс рүү цэргээ оруулах тушаал өгсний дараа дэлхийн зах зээл газрын тосны үнэ дахин өсөж, 2014 оноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрснийг Reuters мэдээллээ.

2021 оны арванхоёрдугаар сараас хойш үнэ нь өссөн  Брент төрлийн  тосны үнэ өнгөрсөн долоо хоногт яльгүй буурах хандлага ажиглагдаж байсан бол энэ долоо хоногт эхэнд дурдсан шалтгаантай холбоотойгоор 2 ам.доллароор үнэ нь өслөө.

В.Путины тушаалын дараа Брент төрлийн тосны үнэ 2.2 хувиар өсөж, баррель нь 97.66 ам.доллар боллоо. Харин oilprice.com-ийн одоогийн ханшаар баррель нь 97.16 ам.доллар байна.  

“WTI” төрлийн газрын тосны үнэ өчигдрийн үйл явцын дараа  баррель нь 3.25 ам.доллар буюу 3.6 хувиар өсөж,  94.32 ам.долларт хүрч,  2014 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн. Харин oilprice.com-ийн одоогийн ханшаар 92.05 ам.доллар байна.

ОХУ, Украин улстай холбоотой үүсээд буй нөхцөл байдал илүү хурцадвал газрын тосны зах зээлд тулгамдсан асуудал үүсэж болзошгүй гэсэн байр суурийг шинжээчид илэрхийлж буй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 23

Putin udahgvi gaziin vnee tengert hagatal nemne.Evrop ba NATO vvniig sain medej baigaa ted dalduur.Putind heseg hesegeeree nuutsaar tal zasaj ediin zasagaa bodoj baigaa.Hamgiin tvrvvnd.German Angil Shevid Kazag.Turke.Avester ene ulsuud bvged.Orosiin ediin zasagiin haraat uls.Hii baihgvi uym chini.Uyn AMERKA ba Ukerin.kkk.NATO.\n

0  |  0
Top