В.Путин Донбасст цэргийн ТУСГАЙ АЖИЛЛАГАА явуулж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан тухай зарлажээ.

Тэрбээр өнөөдөр /2022.02.24/ Оросын ард түмэнд хандан, мэдэгдэл хийж байна.

Нөхцөл байдал шийдэмгий, шуурхай алхам хийхийг шаардаж байна. Донбассын бүгд найрамдах ард улсууд Орос улсад хандан, тусламж хүслээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 7-р хэсэг, 51-р заалтын дагуу, Холбооны хурлын дэмжиж, ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан гэрээний дагуу цэргийн тусгай ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргалаа гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Орос улсад Украиныг эзлэх төлөвлөгөө байхгүй. Гэсэн хэдий ч Орос улс Украины зэвсэглэлийг зогсоохыг эрмэлзэж байна.

Орос улс Киевийн зүгээс ирж буй байнгын заналхийлэлд аюулгүй, зэрэгцэн оршиж үл чадах ба Украиныг Умард Атлантын эвсэлд нэгдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж онцолжээ.

Түүний хэлснээр, ОХУ нь ТУХН-ийн улс орнуудын тусгаар байдлыг хүндэтгэж ирсэн, хүндэтгэх болно. НАТО Оросын хилд тулж ирээд байна. Москва 30 жилийн турш тус эвслийг дорно зүгт тэлэхгүй байх тухай тохиролцоонд хүрэхийг хичээсэн ч худал хуурмаг, дарамт шахалттай нүүр тулсаар ирсэн гэж Путин мэдэгджээ.

Украиныг тойрсон нөхцөл байдлын тухай сүүлийн үеийн мэдээллүүд
 

  • Киевийн ойролцоох Борисполь нисэх онгоцны буудал орчимл дэлбэрэлт болж байна.
     
  • БНХАУ Украины тойрсон асуудлыг энхийн замаар шийдэх хаалга одоогоор хаагдаагүй байна гэж мэдэгдэв.
     
  • Австралийн Ерөнхий сайд Хятад улсад хандан, ОХУ Луганск, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснийг буруутгахыг уриалав.
     
  • Норвеги улс Оросоос цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэрээ эргэн харж, цэргээ татахыг уриалжээ.
     
  • CNN агентлаг Украины Харьков, Одесс, Краматорск, Бердянск хотод дэлбэрэлтийн чимээ гарч байгаа тухай мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.211) 2022 оны 02 сарын 24

Ок

0  |  0
р(66.181.161.70) 2022 оны 02 сарын 24

орос ийм л улс

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 02 сарын 24

ukrain guunianuud ch goi gochnogoto chu

0  |  0
Top