ОХУ, Украины харилцаа газрын тосны үнийг 101.34 долларт хүргэлээ

2022 оны 02 сарын 24

ОХУ, Украины нөхцөл байдал улам хурцдаж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөсөөр байна.

Брент төрлийн тосны үнэ 4.65%-иар   өсөж, баррель нь 101.34 ам.доллар болсныг oilprice.com мэдээллээ.

Сануулахад, энэ долоо хоногийн   мягмар гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарласан хоёр бүс рүү цэргээ оруулах тушаал өгсний дараа дэлхийн зах зээл газрын тосны үнэ дахин өсөж, 2014 оноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Тэгвэл өнөөдөр 100 ам.доллар давж өслөө.

2021 оны арванхоёрдугаар сараас хойш үнэ нь өссөн  Брент төрлийн  тосны үнэ өнгөрсөн долоо хоногт яльгүй буурах хандлага ажиглагдаж байсан бол энэ долоо хоногт ийнхүү эхэнд дурдсан шалтгаантай холбоотойгоор  өслөө.

Өчигдөр  oilprice.com-ийн  ханшаар Брент төрлийн тосны үнэ баррель  97.16 ам.доллар байсан юм.

“WTI” төрлийн газрын тосны үнэ өчигдөр  92.05 ам.доллар байсан бол өнөөдөр 4.40%-иар өсөж, 96.15 ам.доллар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top