ХӨГЖЛИЙН БАНК: “Эрэл”-тэй холбоотой хэрэг 440 хоног шүүх дээр гацаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2022.02.25/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Хөгжлийн банкны эргэн төлөлт дээр тодорхой хэмжээний ахиц гарч, өчигдрийн байдлаар 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн талаар мэдээллийн эхэнд онцоллоо.

Тус банкнаас олгосон чанаргүй зээлийн ангилалд 1,8 их наяд төгрөг байгаа аж. Хөгжлийн банкнаас олгосон 1,2 их наяд төгрөгийн зээлийн асуудал шүүхийн процесс дээр явж байна. 

Анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх дэх процесс явагдаж байна. Хамгийн удаан нь “Монгол драй милк” компанитай холбоотой хэрэг 880 хоног хугацаа алдаж байгаа бол “Эрэл” компанитай холбоотой хэрэг 440 хоног шийдвэрлэж чадаагүй байна. Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх н.Уранчимэг шүүх дээр гацсан байсан. Ийнхүү Хөгжлийн банкны гомдлоор тус шүүгчид Шүүхийн сахилгын хороо тус шүүгчид хариуцлага тооцсон гэх мэдээллийг өгөөд байна.

Үүнээс гадна Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "зээл төлүүлэх ажиллагаанд нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлбэр дутуу байна. Иймээс нотлох баримт устгагдсан эсэх талаар шалгалт явуулахад 47 зээлийн материалын зээлийн бүрдүүлбэр дутуу, ажилчид баримт бичиг хүлээлцэхдээ устгагдсан зөрчил гарсан" гэдгийг онцолж байлаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(66.181.161.37) 2022 оны 02 сарын 25

Яасан ардчиллбнханы талахр бичихээр устггагддаг юм байна тээ

0  |  0
Наран(66.181.161.37) 2022 оны 02 сарын 25

Дан ганц нам гэж туйлшраад яахав дээ АН ч буруутай шүү дээ. Энэ арай дэндүү луйвар дээрэм болжээ мэдэгдэж байгаа нь л энэ шүү дээ өөр асар их дээрэм тонуул байгааг хариуцлага\nТооцохгүйбөйсаар энэ шүү дээ. Асем гэгч нэр өгч асар их мөнгө шамшиглуулсан хэргийг зүгээр л ангөрүүлсэн шүү дээ Ардчилман намынхан

0  |  0
Зочин(202.9.46.6) 2022 оны 02 сарын 25

Зээл анх авсан хүн буруутай бус түүнийг гацаасан МАН -ийнхан буруутай бол тэр хүмүүст нь хариуцлага тооцох ёстой.

0  |  0
Top