Шведийн алдарт ABBA хамтлагийн дуучин Бьорн Ульвеус хоёр дахь эхнэр Лена Калерсиогоосоо салж байгаагаа зарласан билээ. Дуучин, сэтгүүлч хоёр 41 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа юм.
ABBA хамтлагийн гоцлол дуучин Бьорн Ульвеус 76 настай бол түүний эхнэр 73 настай. Тэд салсан ч хүүхдүүдтэйгээ хоёул хамт амарч, уулзалдаж байх болно гэжээ.
Бьорн, Лена нарын салалтын шалтгааныг хэвлэлүүд дуучин эр анхны эхнэр, ABBA хамтлагийн дуучин Агнета Фельтскогтой эргэн хамтран ажиллах болсонтой холбон тайлбарлажээ.
Тэд 40 жилийн дараа хамтдаа цомог гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )