Бээжин Тайванийг Украины хямралыг ашиглаж байна гэж буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

БНХАУ-ын эрх баригчид Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намыг Украин дахь нөхцөл байдлыг ашиглаж байна гэж буруутгажээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Тайвань арлын засаг захиргаа Украин дахь цэргийн ажиллагаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг тавьж буй олон улсын хориг арга хэмжээнд нэгдэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна.

Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам Украин дахь нөхцөл байдлыг зүй бусаар ашиглаж байгаа нь гаднын хүчнүүдэд найдан, тусгаар тогтнохыг эрмэлзэж буйг илтгэж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Шяогуань мэдэгджээ.

Тэрбээр Тайванийн тусгаар тогтнол нь мухардмал гарц гээд улс орнуудад “Нэг Хятад” зарчмыг баримтлахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 02 сарын 26

taivanchuud yg ymar heleer yridag ve.

0  |  0
Top