Өдрийн зээлийг зохицуулах ХУУЛЬТАЙ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд иргэнээс олгох болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг хориглох, өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох зэрэг асуудал тусгажээ. 

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top