Банкууд ам.долларыг 2868-2873 төгрөгөөр худалдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш сүүлийн  /2022.02.28/ байдлаар 2,864.45 төгрөг байна. Харин арилжааны банкуудын мөрдөж буй ханшийг харахад, төгрөгийн сулралтын хувь илүү өндөр байгаа юм. Тухайлбал:

 

  • Хаан банк 2856 төгрөгөөр худалдан авч, 2,871 төгрөгөөр худалдаж байна.
  • Голомт банк 2856 төгрөгөөр худалдан авч, 2872 төгрөгөөр худалдаж байна.
  • Худалдаа хөгжлийн банк   2,857 төгрөгөөр худалдан авч, 2,872 төгрөгөөр худалдаж байна.
  • Хас банк 2,862 төгрөгөөр худалдаж авч, 2,868 төгрөгөөр худалдаж байна.
  • Төрийн банк 2860 төгрөгөөр худалдаж авч, 2873 төгрөгөөр худалдаж байна.
  • Богд банк 2,858 төгрөгөөр худалдан авч, 2,870.50 төгрөгөөр худалдаж байна.

Сануулахад, өнгөрсөн 2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ханш “хөдөлж”, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн талаар энэ сарын 17-нд манай сайт мэдээлсэн билээ.

2021 онд  төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш  2,849.34 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.005 хувиар суларч, өмнөх оны мөн үеэс 0.02 хувиар чангарсан үзүүлэлт болж байв. Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын ханшийг харахад:

 

  • 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хаалтын ханш - 2,849.87 төгрөг
  • 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханш -  2,849.23 төгрөг
  • 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хаалтын ханш -  2,849.50 төгрөг байсан

 

Харин 2022 оны 1 дүгээр сарын 31-ний  өдрийн хаалтын ханш  2,850.26 төгрөг болсон юм. Улмаар 2 дугаар сарын 1-ны өдрийн хаалтын ханш 2,850.80 төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс хойш ханш өдөр тутам өсөлттэй байна.

 

  •  2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хаалтын ханш -  2,851.65 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хаалтын ханш -  2,852.77 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханш - 2,853.36 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хаалтын ханш - 2,853.89 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн хаалтын ханш -  2,854.53 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханш - 2,855.07 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханш - 2,857.50 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш - 2,858.16 төгрөг
  •  2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хаалтын ханш - 2,864.45 төгрөг байна.

 

Төгрөг ийнхүү суларч буйтай зэрэгцэн Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад ам.долларын нийлүүлэлт долоо хоног бүр хийж байна.

Тухайлбал, 2 сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 126 сая ам.долларыг 2858.36 төгрөгийн ханшаар нийлүүлсэн бол 24-ний өдөр 89 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top