Б.Лхагвасүрэн: ОХУ-аас эрчим хүч, шатахуун авахад төлбөрийн систем дээр асуудал үүсэхээр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Монголбанкны удирдлагууд эдийн засгийн төлөв байдал, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор үүсээд буй геополитикийн асуудал эдийн засагт нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой байна гэсэн мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгч байна.

Тэрбээр “Манай улс хоёр том гүрний дунд байдаг. Гуравдагч ертөнцтэй энэ хоёр гарцаараа л дамжиж харилцдаг. Нэг гарц дээр геополитикийн асуудал үүсээд байна. Манай улс эрчим хүч, нефть шатахуун, тос,  тослох материал, үйлдвэрлэлийн орцуудаа ч ОХУ-аас авдаг учраас хил гааль дээр, төлбөрийн систем дээр  асуудал үүсэх нь нэгэнт ойлгомжтой. Тиймээс өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, банк санхүү, төлбөрийн системийн асуудлыг ярина. Шатахууны тал дээр аваад үзэхэд, Монголбанк шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2021 онд Репо санхүүжилтийн хүрээнд 290 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй хүүтэй, зээл олгосон. 2022 он гарснаас хойш 50-60 тэрбум төгрөгийн  санхүүжилт олгочихсон байгаа. АМГТГ-аас өгч байгаа мэдээллийг үзэхэд, АИ-92 зэрэг шатахууны 38 хоногийн нөөц манай улсад байна гэсэн мэдээллийг өгч байна” гэв.

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.21.109.48) 2022 оны 02 сарын 28

Swiftees oor xed xeden guivuulgiin system bgaa shd, terend negdee

0  |  0
цг(103.57.95.106) 2022 оны 02 сарын 28

тэнэгүүдтэй юу ярих вэ дээ оросууд далимдуулж шоглоно доо

0  |  0
Зочин(66.181.161.84) 2022 оны 02 сарын 28

Бэлэн мөнгөөр өг юун сүртэй юм

0  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 28

доллар ачаад явж дээ

0  |  0
БЭЛЭН МӨНГӨ(64.119.23.82) 2022 оны 02 сарын 28

Яадаг юм блэн мөнгө ачаад цагдаагаар хамгаалуулаад хил давахгүй юу . Юу н төлөө хөрш билээ.

0  |  0
Top