ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан гэрэлтэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Хонь

Өнөөдөр таны бодож байгаа зүйл бол биеэ хэрхэн зөв авч явах тухай дүрмүүд байна. Гэхдээ та хэм хэмжээг мэдэж байхад илүүдэхгүй. Тогтсон ёс журам танд саад болох ёсгүй ч тэднийг үл тоох нь илүү асуудлуудад хүргэж магадгүй.

Үхэр

Олон хүн цугларсан газраас хол байгаарай. Эс бөгөөс янз бүрийн таагүй зүйлс тохиож, тааламжгүй хүмүүсийн хараанд өртөх эрсдэлтэй байна. Тийм хүмүүстэй ойр байх нь таны амжилтад сөргөөр нөлөөлнө.

Ихэр

Урьдчилан таамаглаагүй бэрхшээлүүдтэй тулгарч магадгүй. Үүнийг даван туулахын тулд багагүй хүч гаргана. Гэхдээ юу ч таныг замаас чинь гаргаж чадахгүй.

Мэлхий

Та хүч, авьяас чадвараа дутуу үнэлж байж магадгүй. Таны өмнө хаалга нээлттэй байна. Зоригтой байж, орох л танд үлджээ.

Арслан

Амьдралыг харах хувийн өнцөг тань илүү гэрэлтэнэ. Хэн нэгэн таныг чангаар эсэргүүцсэн ч та гайхахгүй. Өөрөөсөө өөр хэн нэгнийг сонсоорой.

Охин

Ямар ч ажлын хариуцлагаас бүү зугтаарай. Бүр хамгийн энгийн ажил байсан ч оролц. Удаан хугацаанд эмээж явсан үйл явцын төвд нь орохыг зөвлөж байна.

Жинлүүр

Мөрөөдлөө илүү өндөр болго. Өнөөдөр эргэж буцахад амаргүй байх болно. Бүхий л зүйлд хөнгөн ханд. Эргэн тойронд тань зөгийнүүд дүнгэнэлдэж л байг.

Хилэнц

Өнөөдөр танд гутрах, бухимдах ямар ч сөрөг сэтгэл хөдлөл илрэхгүй. Гэхдээ бүхий л зүйл гайхалтай байна гэж хэзээ ч байдаггүй.

Нум

Өдрийн төлөвлөгөөндөө хатуу хандаарай. Аль болох төлөвлөгөөнийхөө дагуу байхыг хичээ. Өнөөдөр уянгын халил хэрэггүй.

Матар

Та хөөрүү байна. Энэ нь таны нас, нийгмийн байдлаас их хамаарна. Мэдээж гэнэн үйлдлүүд хийх нь таатай ч хэм хэмжээг санаарай.

Хумх

Энэ өдрийг гэр бүлийнхэндээ зориулахыг хичээгээрэй. Гэхдээ том худалдан авалт бүү хий. Учир нь худалдан авалт амжилтгүй болох эрсдэлтэй байна.

Загас

Танд чөлөөт цаг хангалттай их гарна. Харин бодол санаа тань амрах завгүй эргэлдэнэ. Гэхдээ бусдын зөвлөгөөнд бүү итгэж найд. Энэ нь таагүй зүйлд хүргэж магадгүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top