27 мянган тонн шатахуун Монгол руу ачигдахаар хүлээгдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 165,4 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байна гэж АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 66 хоног, Аи-92 автобензин 37 хоног, дизелийн түлш 38 хоног, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа аж.

Манай улс 2022 оны  нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 24-ний хооронд А-80 автобензин 106,1 мянган тонн,  Аи-92 автобензин 98,5 мянган тонн, Аи-95/Аи-98 автобензин 2,5 мянган тонн, дизелийн түлш 144,5 мянган тонн, онгоцны түлш 3,4 мянган тонн, бусад бүтээгдэхүүн  21,2 мянган тонн, нийт 275,2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас нийт 77,2 мянган тонн, БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас нийт 12,5 мянган тонн шатахуун импортлох захиалга өгсөн аж. Хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 62,7 мянган тонн ачигдсан, 27 мянган тонн шатахуун ачигдахаар хүлээгдэж байгаа бөгөөд шатахууны импорт, тээвэрлэлт хэвийн явагдаж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top