Он гарснаас хойш 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

2022 он гарснаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Энэ сарын сарын 21-25-ны өдрүүдэд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн арилжаатай харьцуулахад 11.2 дахин өссөн үзүүлэлт. Дийлэнх буюу 78.8 хувийг хувьцааны багцын арилжааны дүн эзэлж байна. Үүнд, "АПУ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн байна. Харин нийт арилжааны 5.8 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, 15.1 хувь буюу 4.0 тэрбум төгрөгийг нь компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус бүрдүүлжээ. Компанийн өрийн хэрэгслийн арилжааны хэмжээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 147.1 дахин өсжээ. Энэ өсөлтөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа, “Инвескор ББСБ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа тус тус нөлөөлсөн байна.

Түүнчлэн дээрх өдрүүдэд 90.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан нь нийт үнэт цаасны арилжааны 0.3 хувийг эзэлжээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top