ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан амжилттай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Хонь

Таны оюун ухааны гэрэл гэгээ хүмүүст анзаарагдахгүй өнгөрч магадгүй. Та өөр рүүгээ бусдын анхаарлыг татах гэж хэчнээн их хүч зарцуулна төдий чинээ үр дүн нь бага байх болно. Зовох хэрэг байна уу?

Үхэр

Өөрт байгаа зүйлдээ хэтэрхий их хүлэгдэнэ. Хэн ч танаас юу ч булааж авах гээгүй юм. Иймээс өөрийгөө ядраан байж хичээх хэрэггүй.

Ихэр            

Өнөөдөр та өөртөө зарим нууцыг ил болгоно. Хөшиг нээгдэнэ. Та өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байна уу эсвэл хэн нэгэн таныг хүчээр хийлгэж байна уу гэдгийг нөхцөл байдлаас хамааруулан сайн бод.

Мэлхий

Анхны сэтгэгдэл таныг хатуу хуурч магадгүй юм. Иймээс та олон дахин харсан зүйлдээ итгээрэй. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө дахин дахин бодохыг зөвлөж байна.

Арслан

Өнөөдөр та маш сэргэлэн байна. Эргэн тойрныхноо дурын ажилд хөдөлгөж чадна. Нөхцөл байдал таны шийдвэр гаргах чадварт нөлөөлөхгүй байх ёстой.

Охин

Гал дээр тос нэмэх хэрэггүй. Хийхийг хүсээгүй зүйлээ бүү хийгээрэй. Бодит үйл явдлаас хол тасрах хэрэггүй. Бусдын асуудалд хошуу дүрэх нь хамгийн түрүүнд таныг хорлох болно.

Жинлүүр

Өнөөдөр та агуу их зүйлд хүрэхийг мөрөөднө. Эргэн тойронд тань хамгийн ер бусын үйл явдлууд болно. Гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжиж, гэрлээ унтраасан зэргээ шалгахад илүүдэхгүй.

Хилэнц

Өөрийгөө тодорхой илэрхийлж төдийлөн чадахгүй. Яагаад та энд байгаагаа, хүмүүс танаас юу хүсэж байгааг ойлгоход бэрх байна. Гэхдээ асуултаар өөрийгөө булж, эргэлзэх хэрэггүй. Дараа нь ойлгох болно.

Нум

Өнөөдөр танд найз тань том тус хүргэх болно. Энэ нөхцөл байдалд баярла. Амьдралд гомдоллохоо боль. Эс бөгөөс амьдрал танд урагшлахад туслахаа больж магадгүй юм.

Матар

Өөрчлөлт хийхэд таатай өдөр. Өөрчлөлт нь ямар ч байж болно. Таатай өөрчлөлт бодож олж чадахгүй бол ядаж үсний засалтаа өөрчлөөрэй.

Хумх

Санхүүгийн тал дээр амжилттай өдөр байх болно. Бодож байснаасаа ч илүү том ажил амжуулна. Гэхдээ удаан хугацаанд зууралдах ажилд бүү хутгалдаарай. Амжилт богино хугацааны зүйл.

Загас

Өнөөдөр бодол санаагаа эмх цэгцэнд оруулахад амаргүй байна. Бас ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхэд тохиромжгүй өдөр. Бие организмынхаа хүссэн зүйлийг л хий. Хүлээж авахгүй байгаа зүйлийг нь идэх, хийхийг бие тань өнөөдөр хүлээж авахгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top