Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авснаар, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тонн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм.
Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 1 дүгээр сард 170,600 төгрөг байв.
Сэтгэгдэл ( 0 )